Улаанбаатарт 31-33 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-09 09:41:01

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал тнутгаар 35-40 градус, Говийн нутгийн баруун хэсэг, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-33 градус дулаан байна.Өглөө 06 цагт Улаанбаатарт: 20 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  

Холбоотой мэдээ