Даллас хотод 3 цагдааг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-08 13:23:52

ДАЛЛАС. /ВВС/. Цагдаа нар хар арьст залуусыг буудан хөнөөснийг эсэргүүцсэн жагсаалын үеэр мэргэн буучид Даллас хотын гурван цагдааг буудан хөнөөсөн гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Цагдаа нарыг буудан хөнөөсөн этгээдүүдийг “эрчимтэй эрэн сурвалжилж байна" гэж Даллас хотын Цагдаагийн газрын дарга Дэвид Браун мэдэгдлээ.

Эсэргүүцлээ илэрхийлэгчид тус хот даяар жагсаж байх үед буун дуу гарсан байна.

Миннесота муж улсад Филандо Кастил, Луизиана муж улсад Алтон Стерлинг гэдэг хар арьст хоёр залууг цагдаа нар буудан хөнөөснөөр АНУ даяар эсэргүүцлийн жагсаал болсон юм.

Д.Брауны хэлснээр, долоон цагдаа шархаджээ. Тэдний хоёр нь хагалгаанд орсон бөгөөд нэгнийх нь биеийн байдал хүнд байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ