Гал түймэр унтраах албаны шинэ автомашинуудыг ашиглалтад бэлтгэх дадлага хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-28 15:18:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт нийлүүлсэн РИНО загварын гал түймэр унтраах үндсэн албаны 11 автомашиныг ашиглалтад бэлтгэх дадлагыг өнөөдөр Багануур дүүрэгт зохион байгуулав.


Энэ хүрээнд, тус дүүргийн Д.Нацагдоржийн талбайд гал түймэр унтраах үндсэн албаны шинэ автомашинуудыг танилцуулж, байлдааны тархалт хийж усан хөшиг татан, лафитны хошуу ажиллуулах зэрэг үзүүлэх сургууль зохион байгуулжээ.


Тус дадлагыг НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдаж, бүтцийн нэгжүүдийн нийт 60 гаруй алба хаагч хамрагдсан байна.




Холбоотой мэдээ