Тэрбум мод тарих хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймаг 10 сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-27 13:06:48

Дорноговь/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн Дорноговьд эхэллээ.

Говь нутагт мод ургуулах ажилд аймгийн удирдлагууд болон 49 байгууллагын 893 албан хаагч нэгдэж “Улаанбаатар - Сайншанд” чиглэлийн автозам дагуу 650 ширхэг мод тарьсан юм. Тэрбум мод тарих хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймаг 10 сая мод тарихаар төлөвлөжээ.

Мөн “Ногоон Дорноговь” аймгийн зорилтот хөтөлбөрөөр энэ онд өрх бүр таван мод тарих аяныг өрнүүлж 2020 өрх, 151 аж ахуйн нэгж байгууллага 39 га талбайд 91000 орчим мод тарьж, 90 хувьтай ургуулж ногоон орчныг бүрдүүлээд байна хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв

Холбоотой мэдээ