Гадаад валютын худалдаагаар 24.6 сая ам.доллар нийлүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-26 15:09:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас өнөөдөр ирүүлсэн 24.6 сая ам.доллар худалдан авах саналыг 100 хувь биелүүлэв. Харин своп болон форвард арилжаанд банкууд санал ирүүлээгүй аж. Энэ сарын 19-21-нд мөн 48.1-72.2 сая ам.долларыг ялгаатай ханшаар арилжааны банкуудад 100 хувь нийлүүлэв. Тодруулга: "Ялгаатай ханшаар хийх арилжаа” гэдэг нь банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг байна. 

Холбоотой мэдээ