Зорилтот өрхийн хүүхдүүдэд дархлаа дэмжих багц олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-26 14:55:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зорилтот өрхийн 108 хүүхдэд дархлаа дэмжих багц олголоо.


Засгийн газрын 2019 оны 201 дугаар тогтоолоор батлагдсан Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журмын хэрэгжилтийг хангах хүрээнд короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор багийн Засаг дарга болон баг, сургуулийн Нийгмийн ажилтнуудтай хамтран дархлаа дэмжих багц олгожээ.

Тус газраас тавдугаар сараас эхлэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор хүнсний болон дархлаа дэмжих багц олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн бол ийнхүү тав дахь удаагаа дэмжлэг үзүүлээд байгаа тухай ГБХЗХГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ