Малчид 98,5 мянган тонн хадлан бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-10-25 18:30:46

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн малчид энэ жил 111,2 мянган тонн хадлан бэлтгэхээс одоогийн байдлаар 98,5 мянган тонн өвс авч, 88,5 хувьтай байна. Тэшиг, Хутаг-Өндөр сумын малчид хамгийн их буюу 19,2-25,7 мянган тонн хадлан нөөцөлжээ. Бугат, Булган, Рашаант Сэлэнгэ, Хангал сумын малчид өвлийг өнтэй давахад шаардлагатай өвсөө давуулан бэлтгэсэн байна.

Тус аймагт энэ жил ногоон тэжээлийг малчид болон аж ахуйн нэгжүүд нэлээд тариалсан бөгөөд одоогоор 5586 тонн бэлтгэсэн нь хэрэгцээнээс бараг хоёр дахин их байна. Мөн гар тэжээл аймгийн хэмжээгээр 1600 тонн шаардлагатай гэж тооцсоныг давуулан 1131 тонныг илүү бэлтгэсэн мэдээтэй байна.

Холбоотой мэдээ