960 оюутны хичээлийн байр шинээр ашиглалтад оров

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-25 11:43:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь “Хөгжил политехник коллеж нь 130 гаруй багш, ажилтантай. Энэ хичээлийн жилд 32 мэргэжлээр 1200 гаруй оюутан суралцаж байна.

Тус сургуульд элсэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан 960 оюутны суудалтай хичээлийн байрны өргөтгөлийн барилга шинээр барьж, энэ сарын 23-нд ашиглалтад орууллаа.    

Энэ нь танхим болон дадлагын сургалтын чанарт ахиц дэвшил гаргах, сургалтын орчныг сайжруулахад чухал ач тустай юм.  



 

Холбоотой мэдээ