Монголын хөлбөмбөгчид Тайландын шигшээтэй өнөөдөр тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-25 09:26:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 23 хүртэлх насны хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний J хэсгийн урьдчилсан шатны тоглолт өнөөдөр Монгол Улсын нийслэлд Монгол-Тайландын шигшээ багийн халз тоглолтоор эхэлнэ.


Монголын хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэхэд өнөөдөр 11.00 цагаас эхлэх тус тоглолтод оролцох Монголын шигшээ багийн 23 тоглогчийг танилцуулж байна.


О.Мөнх-Оргил /Дэрэн/

С.Батмагнай /Дэрэн/

Х.Цэнгүүн /УБ-ын Мазаалайнууд/

А.Мэндбаяр /Дэрэн/

О.Даваадэлгэр /Дэрэн/

Э.Өнөр-Эрдэнэ /Улаанбаатар/

Г.Бат-Оргил /Улаанбаатар Сити/

Г.Билгүүн /Хангарьд/

М.Мөнххүслэн /Дэрэн/

Э.Эрхэмбаяр /Дэрэн/

Б.Балжинням /Хангарьд/

Г.Ганбаяр /Комарно/

Б.Батбаяр /Хангарьд/

Т.Дөлгөөн /Дэрэн/

Б.Зоригтсайхан /Улаанбаатар/

Б.Батмөнх /Дэрэн/

О.Оюунболд /СП Фалконс/

Б.Балжинням /Улаанбаатар/

Ц.Баасанжав /Дэрэн/

Б.Өсөх-Ирээдүй /Дэрэн/

П.Ууганбаяр /Улаанбаатар/

Ц.Далайцэрэн /Дэрэн/

М.Жансерик /СП Фалконс/ нар багтжээ.


Ташрамд сонирхуулахад, Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд эхлэх J хэсгийн тоглолтуудыг үзэхээр Тайландаас Монголын нийслэлийг зорьж ирсэн хөгжөөн дэмжигч /фанат/ өөрийн багаа дэмжихээр эртнээс төлөвлөж, тус цэнгэлдэхийн дэргэд байр түрээслэн, тугаа намируулсан байгааг та бүхэн харж байна.




Холбоотой мэдээ