Шахмал түлшийг аюулгүй хэрэглэх сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-24 13:14:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ, Арвайхээр сумын Ажлын хэсгээс шахмал түлшийг хэрхэн, аюулгүй хэрэглэх тухай заавар, зөвлөгөөг тухайн айл бүрийн пийшингийн онцлогт тохируулан зааж өгч байна.

“Баянтээг түлш” ОНӨХХК-иас энэ жилийн хувьд  бүрэн бус хүчин чадлаар цагт цагт 3-5 тонн, хоногт 30 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа учраас эхний ээлжинд Арвайхээр сумын 2 дугаар багийн айл өрхүүдэд нийлүүлж эхэлсэн. Тус үйлдвэр одоогоор 300 гаруй тонн шахмал түлш үйлдвэрлээд байгаа аж.

Улсын хэмжээнд шахмал түлш нийлүүлэгч үйлдвэрүүд нь түлшнийхээ барьцалдуулагч бодисыг Хятад улсаас авчирдаг бол “Баянтээг түлш” ОНӨХХК-иас нүүрсээ коксжуулж, хөц будаа, улаан буудайтай барьцалдуулан шахмал түлшийг гаргаж байгаа учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх дүгнэлтийг Эрчим хүчний яамнаас гаргасан байна.

Холбоотой мэдээ