Намагт шигдсэн иргэний амийг аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газарт энэ сарын 21-ний 05:38 цагт нэг иргэн намагт
шигдсэн тухай дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид таван км зам туулан 05:50 цагт очиход Дунд намаг гэдэг газраас хойд зүгт 2 км-т иргэн Э /25 настай, эмэгтэй/ намагт шигдсэн, осголтын байдалтай байсан байна. Аврах багийнхан 1 цаг 10 минут ажиллаж уг иргэнийг аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.