“Бээжин-2022” өвлийн паралимпын анхны эрхийг Б.Ганболд авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-22 07:22:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Батмөнхийн Ганболд "Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд оролцохоор боллоо.


Бээжингийн өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын төрөлд оролцох түүний эрх албан ёсоор баталгаажиж ирсэн бөгөөд дасгалжуулагч багш Жалсрайн Дашдондог, Олон улсын хэмжээний мастер Б.Ганболд нарт болон Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны хамт олонд БТСУХ-ноос болон өвлийн спорт сонирхогчдоос баяр хүргэж, амжилт хүсэж байна.



Холбоотой мэдээ