Нийслэлийн прокурорын газраас ЭМДЕГ-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран "Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, төлбөрийг гэм буруутай этгээдээс хэрхэн гаргуулах тухай" сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр гэмт хэрэг, зөрчлийн улмаас
хохирсон хохирогчид эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон мөнгийг холбогдох
этгээдээс нэхэмжлэхэд хамтран ажиллах асуудлыг хуулийн заалтыг
хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар харилцан санал солилцсон байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12
дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон
даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох
хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ” гэж заасан
байдаг.