Халдвартай 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ 
                                                                    Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдвартай 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 
Энэ сарын 19-ний өдрийн байдлаар коронавирусний халдвартай 330 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүүхэд 34, насанд хүрэгч 296 байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Биеийн байдал нь нэн хүнд 6,  хүнд 36, хүндэвтэр 187, хөнгөн 103 иргэн байна. Мөн жирэмсэн 42, төрсөн 4 эх байгаа аж. Нийт халдвартай хэвтэн эмчлүүлэгчдийн 276 нь Далданзадгадын иргэд байна. 
                
                
                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    