Засгийн газар их дээд сургуулиудыг цогцолбор болгон хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 10:29:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд 20 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 


Тухайлбал, уламжлал ёсоор коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Авлигын эсрэг ажлын багийн мэдээллийг сонсох юм.


Мөн хуралдаанаар, Тавантолгой дулааны цахилгаан станц төслийн явц, их, дээд сургуулийг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" болгон орон нутагт хөгжүүлэх тухай, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж нөөцийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Холбоотой мэдээ