Хүчирхийлэлгүй орон нутаг болох аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-19 22:30:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хүчирхийллийн эсрэг хамтарсан баг, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Хүчирхийлэлгүй орон нутаг болцгооё” аяныг эхлүүлээд байна.  

Энэхүү аяныг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн 2022 оны 1 сарын 21-нийг хүртэл хугацаанд өрнүүлэх аж.

Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг эрт үед илрүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх. Цаашлаад эцэг эх, асран хамгаалагч, иргэд, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах зорилготой аж. Тус аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө болон хавтас, мэдээллийн самбарыг сумын Соёлын төвд хүлээлгэн өгчээ.

Иргэн таны хажууд, хөрш айлд тань хэн нэгэн хүчирхийлэлд өртвөл сумын хамтарсан багийн 99540491, хүүхдийн тусламжийн утас 108, Гэр бүлийн хүчирхийллийн 107 дугааруудад хандаж, дуудлага мэдээллээ өгөхийг багийн зүгээс хүсч байна.  

Холбоотой мэдээ