Халдварын 1303 тохиолдол бүртгэгдэж, 6710 иргэн эдгэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-19 11:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1303 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 172 тохиолдлоор олон үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд 720 нь Улаанбаатар хотод,  583 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн их буюу  119 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 6710 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 20-80 гаруй насны 18 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1501 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 464 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51 302 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 9056, хүндэвтэр 6851, хүнд 2174, маш хүнд 383 хүн байна.



Холбоотой мэдээ