Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар
үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан
байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй,
өдөртөө дулаарна.
2021 оны 10 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас
орохгүй.
Салхи ихэнх нутгаар
баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг
нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж
голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15
хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас
секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.
5-7 хэм дулаан байна.
2021 оны 10 дугаар сарын 20-24 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
23-нд баруун аймгуудын
нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10
метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын
хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор
шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Их нууруудын хотгор болон
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө
10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан
байна.