Хэт халалтаас болж Аймгийн нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна.
6 дугаар сарын 5,6-ны өдөр үргэлжилсэн халуун нарнаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн ачаалал нэмэгдэж, өдөрт ирж буй дуудлагын ихэнх хувийг наршсан, хэт халалтаас болж даралт ихэссэн гэх дуудлага эзэлжээ. Ялануяа бага насны хүүхдүүд, өндөр настнууд болон хэт ачаалалтай ажиллаж байгаа иргэдэд их нөлөөлж байгааг АНЭ-ийн их эмч У. Мөнхтуул хэллээ.
Аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албанаас авсан мэдээллээр ойрын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11-нийг хүртэл 36-40 хэм хүрч аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулав.
Т. Одончимэг