Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-10-18 08:45:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 10 дугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын шинийн 13. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ