Нийслэлд нийт хүүхдийн 75 хувь нь вакцинд хамрагдаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-10-17 10:17:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр нийслэлд ажиллахгүй, даваа гаргаас төлөвлөлтийн дагуу ажиллана гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Иргэдийг коронавирусний халдвараас сэргийлэх вакцинжуулалтыг хийж эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.6 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Харин хоёрдугаар тунгийн хамралт 71.1 хувьтай, нэмэлт тунд нийслэлийнхний 18 хувь хамрагдаад байна.

Зорилтот бүлгийн иргэдээс 2936 жирэмсэн эх вакцинд хамрагджээ. Энэ нь нийт вакцинжуулах жирэмсэн эхчүүдийн 24.7 хувь нь юм. 12-15 насны хүүхдүүдээс 67 330 нь буюу 75.7 хувь, 16-17 насныхнаас 26 434 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа нь нийт хүүхдийн 78 хувь болж байна.

Нийслэлд өчигдөр вакцины нэгдүгээр тунд 24, хоёрдугаар тунд 57, нэмэлт сэргээх тунд 715, нийт 796 иргэн хамрагджээ

Холбоотой мэдээ