Эмч, эмнэлгийн ажилчдад талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-15 14:56:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 60 жилийн ой энэ сарын 17-нд тохионо. Түүхт ойгоо угтан Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтанд талархал илэрхийллээ.

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагчид хоногийн 12 цаг салхи нэвтрүүлдэггүй хамгаалах хувцастай ажилладаг аж. Хотынхоо төрсөн өдрөөр ч тэд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд улаан бүсэд нийт 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдэнд өнөөдөр ийнхүү талархал илэрхийлж уран бүтээлийн дээжээс өргөн барилаа. Аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах 12 байранд 850 ор дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар дээрх байранд 796 иргэн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ