Өнөөдрийн байдлаар 35 жирэмсэн эх, 90 хүүхэд эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-16 12:28:41

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 79 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 11089 боллоо. Үүнээс Зуунмод суманд 33, Жаргалантад 10, Эрдэнэсантад 8, Борнуурт 7, Цээлд 6, Сүмбэрт 5, Баянчандманьд 4, Угтаалцайдамд 2, Баяндэлгэрт 2, Баянхангайд 1, Дэлгэрхаанд 1  тохиолдол батлагджээ. Тус батлагдсан тохиолдлуудын 63 нь насанд хүрэгч, 16 нь хүүхэд байна. 

Орон нутагт 11652 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 9891 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 41 хүн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1720 иргэн эмчлүүлж байгаагаас 540 насанд хүрэгч, 35 жирэмсэн эх, 90 хүүхэд байна. 

Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд шинээр 38 иргэнийг хяналтад авч, 100 иргэн хяналтаас гарч 1722 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна

Сүүлийн 24 цагийн байдлаар файзер вакцины 3 дахь тунд 31 хүн хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд  коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 59589, хоёр дахь тунд 56747, гурав дахь тунд 7474 нийт 123810 иргэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ