Дорноговь аймагт “АА”-гийн 11 бүлгэм ажилладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-06 18:08:24

Дорноговь аймагт Архичид аминчлахуй буюу “АА”-гийн бүлгэм үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байна.

Одоогийн байдлаар тус аймгийн 9 суманд 11 бүлгэм үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дээрх бүлгэмүүдийн үйл ажиллагаанд 50 орчим хүн тогтмол оролцдог байна.

Энэхүү цуглаанд ирэгсэд хоорондоо ижил тэгш эрхтэй төдийгүй бусдыг хүндэтгэж  харьцдаг, өөрт тохиолдсон асуудал, тулгарч буй бэрхшээлийг аминчилж ярилцдагаараа онцлогтой. Дорноговь аймагт “АА”-гийн бүлгэмд ирснээр архинаас гарсан цөөнгүй хүн байдаг аж.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ