"Шэньжоу-13" жолоодлогот хөлгийг энэ долоо хоногт хөөргөнө

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-10-14 15:55:00

ЗЮЦЮАНЬ. /Xinhua/. БНХАУ-ын сансар судлалын үндэсний газар (CNSA) "Шэньжоу-13" жолоодлогот хөлгийг дэлхий орчмын тойрог замд байгуулж буй станц руугаа маргааш буюу 10 дугаар сарын 16-ны бямба гарагт хөөргөхөөр товложээ.


Энэ тухай Хятадын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлсэн байна. “Сансрын хөлгийг 10 дугаар сарын 16-нд орон нутгийн цагаар 02 цаг 23 минутад хөөргөнө” гэж тус байгууллагын орлогч дарга Линь Сицян мэдээлжээ.


Түүний хэлснээр, сансрын нисэгчид тойрог замд байх хугацаандаа хоёр удаа задгай сансарт гарч ажиллана. Түүнчлэн шинжлэх ухааны хэд хэдэн судалгаа явуулах аж.


Хөлгийг Ганьсу муж болон Өвөр Монголын өөртөө засах орны (Хойд Хятад) хилийн бүсэд байрлах Зюцюань сансрын буудлаас хөөргөх бөгөөд “CZ-2F” зөөгч пуужингаар тойрог замд гаргана.


Холбоотой мэдээ