Хараагаа хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-14 14:36:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хараа хамгаалах дэлхийн өдөр”-ийг олон улсад жил бүрийн 10 дугаар сарын 14-нд тэмдэглэдэг. Энэ жил олон орны иргэд, эрүүл мэндийн байгууллага “Нүдээ хайрлая” уриан дор нэгдэж байна.


Дэлхий дахинд сохрол, сул хараатай 256 сая хүн амьдардаг бөгөөд сохролын тэргүүлэх шалтгаан нь болрын цайлт өвчин байдаг аж. Хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотой ойрын жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохрох, сул харааны түвшин ихсэх хандлагатай байна.


Ялангуяа сүүлийн 2 жил үргэлжилсэн хөл хорио, цахим хичээлтэй холбоотойгоор сургуулийн насны хүүхдүүдийн хараа муудах эрсдэл улам нэмэгдэж байна. Шаардлагатай эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хийсэн тохиолдолд 4 хүн тутмын 3 нь сохрол, хараа муудалтаас сэргийлж чаддаг. Сохрол сул хараатай иргэдийн 90 хувь нь хөгжил буурай улс оронд амьдарч байна. Олон улсын хэмжээнд харааны шил шаардлагатай 1.2 тэрбум хүн амьдарч байгаа бөгөөд манай улсад харааны бэрхшээл, хүндрэлтэй 30 мянга гаруй иргэд байдаг. “Хараа хамгаалах дэлхийн өдөр” Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт иргэдийг үнэгүй үзэж байна. 



Холбоотой мэдээ