Төрийн архивын улсын үзлэгийн дүнг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-13 16:57:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/173 тоот тушаалын дагуу 10 дугаар сарын 11-13-нд Дундговь аймагт улсын үзлэг явуулж дууслаа.

Улсын үзлэгийг төрийн архивын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, архивын баримтын хадгалалт хамгаалалт, мэдээллийн цахим сан бүрдүүлэлт гэсэн 3 чиглэлээр явуулжээ.  

Архивын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Уянга, Мэргэжил арга зүйн удирдлагын газрын Албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, стандартын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал, Мэдээлэл технологийн газрын Программ хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Төрмөнх нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж, уг шалгалтаар илэрсэн зөрчил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дүгнэлтийг танилцууллаа.

Цаашид архивын баримт бичгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зориулалтын байрны асуудлыг шийдвэрлэх, цахимжуулалтын ажлыг эрчимжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч нөөц боломждоо тулгуурлан орон тоог нэмж ажиллуулах, камержуулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг зөвлөгөө, чиглэл өгчээ.

Холбоотой мэдээ