Хот тохижуулах газарт оруулах хөрөнгө оруулалт эхнээсээ шийдэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ 
                                                                    Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын Хот тохижуулах газарт ОНХС-гийн хөрөнгөөр
зам талбай цэвэрлэгч болон гэрэлтүүлэг засварын машин худалдан авч, хүлээлгэн
өглөө. 
2021 онд аймгийн ОНХС-аас Хот тохижуулах газрын хэрэгцээнд
570,0 сая төгрөгийн өртөг бүхий 8 автомашин, бусад хэрэгцээтэй эд зүйлсийг
нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 
Хог тээврийн машинууд нь тус бүр хогийн сав өргөгчтэй, цаг
хугацаа хэмнэх давуу талтай бөгөөд 2021 оны аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр мөн
хогийн 10 бункерыг нийлүүлжээ. 
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд Хот тохижуулах газар 10
дугаар сард багтаан сүүлийн жилүүдэд ажиллаагүй гэрэлтүүлгүүдийг засварлах
төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. 
 
                                 
                                 
                                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    