“Нэр нь тодроогүй дайчдын хөшөө”- нд хүндэтгэл илэрхийлэв

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-10-12 22:29:37
Хэнтий /МОНЦАМЭ/ 1939 оны Халх голын дайнд оролцож явсан ЗХУ-ын “Нэр нь тодроогүй дайчдын хөшөө”- нд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.
Уг хөшөөг ОХУ-ын Элчин сайдын яам болон “Шидэт орос байшин” компанийн зүгээс сэргээн засварлажээ. Тус арга хэмжээнд ОХУ-ын ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Кравцов Максим Владимирович, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх инженер Кузьменко Эдуард Анатольевич, "Шидэт орос байшин" ХХК-ийн төлөөлөл Биличенко Олег Сергеевич болон аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Цэргийн штабын дарга хурандаа Н.Хүрэлээ нар оролцсон юм.
Тэртээх 1939 оны дайнд Монгол Улс, ЗХУ-ын цэрэг эрс мөр зэрэгцэн тулалдаж явсан бөгөөд тэдгээр эрхэм дайчдын гавьяагаар манай улс бүрэн эрхт тусгаар улс болсон тул бид энэхүү дайчдын алдар гавьяаг мартах учиргүй юм.
Тиймээс эх орны маань бүрэн бүтэн байдлын төлөө, халуу амь, бүлээн цусаа өргөсөн дайчдын хөшөө дурсгалыг хүндэтгэж, хайрлан хамгаалж, сэвтээж гэмтээхгүй байхыг иргэд та бүхэндээ уриалж байна.
Холбоотой мэдээ