Сайжруулсан түлшийг нэг удаад 1.5-2 кг-ыг хийж галлахыг зөвлөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлж, галлагаа ихэссэнтэй холбоотойгоор угаарын хийнд хордох тохиолдол гарч байна. Иймээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангасан орчинг гэртээ бүрдүүлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Үүнд:
- зуух пийшин, яндангийн битүүмжлэлийг сайжруулах,
- өрөө тасалгаа, гэрээ агааржуулж байх,
- сайжруулсан шахмал түлшийг зөв галлаж түлэх гэсэн 3 зүйлийг анхаарах шаардлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
Тодруулбал, иргэд шахмал түлш түлэхдээ 1.5-2 кг-аас хэтрүүлэхгүйгээр, өмнө хийсэн түлшийг бүрэн шатаж дууссаны дараа дахин галлахыг зөвлөж байна. Иргэд их хэмжээгээр түлбэл дулаан байна гэсэн буруу ойлголттой байдгийг анхаарууллаа. Учир нүүрсхүчлийн дутуу исэл нь үнэр, амтгүй, нүдэнд харагддаггүй хий байдаг учир дутуу болон хүчтэй галлалт, битүүмжлэл алдагдсан нөхцөлд дутуу исэлт явагдаж ялгарсаар байдаг, энэ нь хүнд мэдэгдэхгүйгээр хордуулсаар байдаг байна.