Гэрэлт хөшөө босголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Монголын дүрслэх урлагийн академийн академич, зураач, сийлбэрч, урлаг судлаач Нямын Бавуужав агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн гэрэлт хөшөөг нь Баянхонгор хотын Мазаалай паркт босголоо.
Гэрэлт хөшөөг залах ёслолд эрхэм багшийн хань Ш.Гаваа болон түүний үр хүүхэд ах дүү нар, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Номгон сургуулийн захирал хамт олон, Монгол Улсын гавьяат багш С.Луумаа, Г.Түнтгэр, Ш.Чимгээ болон шавь нарын төлөөлөл оролцов. Мөн Монголын дизайнеруудын холбооны дэд ерөнхийлөгч, сийлбэрч зураач Д.Болдбаатар, уран барималч П.Дэлгэрсайхан, Ч.Далайжаргал, багш Б.Булганбаатар нар оролцсон юм.
Тэд эрхэм багшийнхаа тухай дурсамж яриаг хөврөөж, урлаж бүтээснийг нь бахдаж хайрласан гэгээн мөчийг хамтдаа бүтээн гэрэлт хөшөөг нь хүндэтгэн нээлээ.
Монгол Улсын Гавьяат багш Нямын Бавуужав агсан
2000 онд “Дүрслэх урлагийн дээжис”
2001 онд “Дүрслэх урлаг сургалтын арга зүй, үнэлгээ”
2003 онд “Өөр хаана ч үгүй өв соёлын өлгий”
2004- 2005 онд Зураг урлал I, II, III /I-III ангид үзэх/ сурах бичиг, багшийн ном,
2005-2006-2007 онд Дүрслэх урлаг I, II /IV-VII ангид үзэх/ сурах бичиг, багшийн ном
2003 онд “Хонгор нутгийн салхи” бие даасан үзэсгэлэн
2011 онд “Нутгийн салхи -II” үзэсгэлэнгээ гаргаж,
2012 онд “Заяа тавилан мину” дурсамж ном, 2015 онд “Өнө мөнхөд дурсагдах хүн” зураач Н.Цүлтэмийн тухай зохиол бүтээлийг туурвихын зэрэгцээ ОХУ, Болгар, Герман, Куба, Польш зэрэг гадны олон улс орны үзэсгэлэнд бүтээлтэйгээ уригдан оролцож явсан хүмүүн билээ.