Иргэдэд хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-11 12:39:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Иргэдэд хууль зүйн анхан шатны үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх, туслалцаа үзүүлэх "Нээлттэй өдөрлөг" өнөөдөр 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний нэг цэгийн төвд эхэллээ.

Их үд хүртэл тухайн цэгт үйлчлээд, үргэлжлүүлэн 14.00-17.00 цаг хүртэл Төв Хаан банкны үйлчилгээний танхимд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Маргааш 10.00-16.00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон “Буянт богд” худалдааны төвийн үйлчилгээний танхимд хуульчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

Энэ сарын 11, 12-ны өдөр болох тус өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, “Анта энд Партнерс” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ