Оны эхний 9 сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 146 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-08 23:21:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас Баянхонгор сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээ”-г нэг сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр Баруун бүсийн худалдааны төвд зохион байгуулж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Мөн үеэр, жолооны эрх сэргээгдсэн иргэдийн үнэмлэхийг олгох, материал хүлээн авах ажлыг зохион байгуулж, иргэдэд гарын авлага, тараах материал тарааж ажилласан байна.

Сонирхуулахад, Баянхонгор аймагт 2021 оны эхний 9 сарын байдлаар "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг" 146 бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 43.3 хувийг эзэлжээ.

Холбоотой мэдээ