Вакцины гурав дахь тунд 332 мянган иргэн хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-08 12:08:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоор дархлал сэргээх гурав дахь тунд нийт 332 мянган иргэн хамрагджээ.


ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлэхдээ, “Улсын хэмжээнд “КОВИД-19”-ийн эсрэг вакцинд зорилтот бүлгийн иргэд буюу 12-17 насны хүүхдүүдийг болон 18-аас дээш насны хүн амыг хамруулж байна. Энэ сарын 7-ны байдлаар “КОВИД-19”-ийн эсрэг зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамрагдалт 95.5 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 90.5 хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, КОВИД-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгаар нийт хүн амын 69.2 хувийг, хоёрдугаар тунгаар 65.6 хувийг дархлаажуулаад байна.

Харин вакцины гурав дахь тунд 332 мянган иргэн хамрагдсан бөгөөд энэ нь вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн 15.6 хувийг эзэлж байгаа юм. Вакцины нэмэлт тунг хийлгэсэн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 55-аас дээш насны иргэд илүү идэвхтэй хамрагдаж байгаа хэдий ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байна гэв. 

Холбоотой мэдээ