Цагийн байдал зарлан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-07 21:45:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт өнөөдөр эхэлсэн Команд штабын сургуулийн хүрээнд Дэлхийн газар хөдлөлтийн нөхцөл байдал, Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, Баянхонгор аймгийн Богд сумын нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн идэвхжлээр цагийн байдал зарлан ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан тус дадлага, сургуульд оролцож буй нийт удирдах бүрэлдэхүүн, албадад дээрх нөхцөлийг танилцуулсан юм. Удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах албадын дунд ийнхүү зохиомлоор цагийн байдал зарлан хариу арга хэмжээ авахыг үүрэгжүүлснээрээ гэнэтийн гамшиг осол гарсан тохиолдолд өмнө нь дадлага ажлаар олж, ойлгож мэдсэнээ практик дээр цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх арга зүйг сургаж байгаа аж.

Зарласан цагийн байдлын хүрээнд, Баянхонгор аймгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүтэц бүрэлдэхүүнийг ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал ахлан ослын удирдагчаар ажиллаж байна. Ингэхдээ нийт бүрэлдэхүүнийг ажиллагааны баг, төлөвлөлтийн баг, ар тал хангалтын баг, санхүү захиргааны багт хуваарилж, чиглэл тус бүрээр хариу арга хэмжээг авахаар төлөвлөн дадлага ажлыг хийж байгаа юм.

Холбоотой мэдээ