Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-10-06 07:09:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2021 оны 10 сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.

 

2021 оны 10 дугаар сарын 07-11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно.

 

Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.

Холбоотой мэдээ