"Оролцоо" төслийн залуучуудыг ажил олгогчид дадлагажуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-05 17:53:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилготой "Оролцоо" төслийн хоёр дахь шат хэрэгжиж байгаа бөгөөд уг хөтөлбөрт Говь-Алтай аймгаас 37 залуу хамрагдаж байна.

Эдгээр залуус эхний үе шат болох "Хувь хүний хөгжил" сургалтад Улаанбаатар хотод 14 хоног хамрагдаад ирсэн бол одоо орон нутгийн ажил олгогч байгууллагуудын зүгээс залуучуудыг 14 хоногийн хугацаанд дадлагажуулан ажиллуулахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ярилцлагад хамруулж буй ажээ. Хөтөлбөрт хамрагдсан залуучууд цалин авалгүйгээр 14 хоног дадлага хийсний дараа төрөөс 500 мянган төгрөгийн тэтгэлэг авч, ажлын байраар хангагдах тухай холбогдох албанаас мэдээлэв. 

Түүнчлэн “Оролцоо” төслийн хоёрдугаар ээлжинд тус аймгаас найман залуу бүртгүүлж энэ сарын 8-нд Улаанбаатар хотыг зорих юм. Төсөлд 18-34 насны, ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуус хамрагдаж буй аж.


Холбоотой мэдээ