Завхан-Буурал ямааг ноолуур махны чиглэлээр үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-06 02:13:25

Завхан аймаг Завхан-Буурал ямааны үүлдэр омгийн малын удмын санг хамгаалахын тулд цөм сүрэг хэлбэрээр үржүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Завханы Дөрвөлжин, Алдархаан, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Цэцэн-Уул  сумдад ийм үүлдрийн 410.000 ямааг ноолуур, махны чиглэлээр үржүүлж байгаа аж. Түүний дотор цөм сүргийн ямаа нь 173.000, цөмийн цөм болсон 84.000 ямаа Дөрвөлжин суманд байгаагаас 50.000 орчим нь үржлийнх юм байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ