Цагаанчулуут сумын ОНХС үр дүнтэй ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-06 02:12:26

Завхан аймгийн Цагаанчулуут сум  Орон нутгийн хөгжлийн сангаас 7,5 сая төгрөгийн санхүүжилтээр сумын хогийн цэгийг дарах, хайсжуулах ажил хийжээ.

Мөн  цаг уурын ажиглалтын талбайг томруулах хайсжуулах ажлыг нэг сая төгрөгөөр хийсэн байна.  2016 онд сумын ОНХСангаар баталсан хуваарийн дагуу сумын төв гудамжийг  хайсжуулах ажилд нийт 6,6 сая төгрөгөөр З.Баярмагнай ахлагчтай иргэдийн бүлэг хийжээ. Сумын хөдөөгийн 3 багт хоёр гар худаг, сумын төвд инженерийн хийцтэй нэг худгийг  сэргээн засварлах ажлыг нийт 7,0 сая төгрөгийн санхүүжилтээр хийжээ.  Ийнхүү ОНХС-ийн хөрөнгөөр сум орон нутагтаа шаардлагатай байгаа олон ажлыг хийж байгааг сумын ИТХ, ЗДТГ  иргэддээ тайлангаа тавиад байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ