Коронавирусний халдварын улмаас 1318 хүн эмнэлгийн тусламж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-05 17:21:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 379 шинжилгээ хийснээс 141 тохиолдол илэрсэн байна. 


Тодруулбал тус аймгийн төв Есөнбулаг суманд 63, Алтайд 6, Бигэрт 14, Баян-Уулд 5, Бугатад 2, Дарвид 1, Дэлгэрт 4, Халиунд 1, Жаргаланд 3, Төгрөгт 5, Тонхилд 5, Хөхморьтод 1, Шаргад 5, Эрдэнэд 1, Тайширт 1, Баянтооройд 1, Цогтод 4, Цээлд 14 ,Чандманьд 5 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 8662 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна хэмээн ЭМГ-аас танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 1318 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 1140 хүний биеийн байдал хөнгөн, 135 нь хүндэвтэр, 41 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 161 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 7337 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 3016 хүн гэрийн ажиглалтад байгаа юм.


Холбоотой мэдээ