М.Тошимицү Гадаад хэргийн сайдын албыг үргэлжлүүлэн хаших төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-02 12:30:36

ТОКИО. /Nikkei/. Японы Гадаад хэргийн сайд Мотэги Томимицү ирэх долоо хоногт эмхлэн байгуулах төлөвтэй байгаа шинэ Засгийн газарт одоогийн албан тушаалаа үргэлжлүүлэн хашна гэж эрх баригч намын эх сурвалжууд баасан гарагт мэдээлжээ.


Либерал-Ардчилсан нам парламентын хоёр танхимын аль алинд олонхыг бүрдүүлж буй тул тус намын шинэ дарга Кишида Фүмио ирэх даваа гарагт Ерөнхий сайдаар сонгогдох нь тодорхой болоод байгаа юм. Тэрбээр тухайн өдрийнхөө орой шинэ Засгийн газраа танилцуулах төлөвтэй байна.


М.Тошимицү нь 2019 онд Гадаад хэргийн сайдаар томилогдсоноосоо хойш чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох Японы бодлогыг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. 

Холбоотой мэдээ