"Монгол Базальт" ХК болон "Монголын цахилгаан холбоо" ХК хувьцааны ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-01 19:09:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 303,444,295.10 төгрөгийн үнийн дүн бүхий 630 738 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.


Үүнээс "Монгол Базальт" ХК (MBW +7.60%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +5.88%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -14.06%) болон "Махимпекс" ХК (MMX - 10.60%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


Хөрөнгө оруулалтын 2 сангийн 30,377 ширхэг нэгж эрхийг нийт 21,468,292 төгрөгөөр арилжигдсан байна.


Компанийн бондын арилжаагаар 2 ширхэг бондыг 200 ам.доллараар арилжаалсан байна. ТOП-20 индекс 1.45 хувиар буурч, 42313.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,930,160,459,592.11 төгрөг боллоо.


Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ