"Баянгол зочид буудал" ХК, "Ариг гал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-01 13:20:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-ны энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 472,799,875.11 төгрөгийн үнийн дүн бүхий 1,372,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.


Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +11.33%) болон "Ариг гал" ХК (EER +4.21%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -10.18%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID - 5.49%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байжээ.


Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,812 ширхэг нэгж эрхийг нийт 13,788,761 төгрөгөөр арилжигдсан байна.


Компанийн бондын арилжаагаар 21 ширхэг бондыг 2,096,400 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн ТOП-20 индекс 0.61 хувиар буурч, 42937.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,966,042,855,839.78 төгрөг болсон байна.


Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ