НИТХ маргааш анхдугаар хуралдаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-07-05 15:06:38

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, шинээр сонгогдсон НИТХ-ын анхдугаар хуралдааныг маргааш буюу энэ сарын 06-ны 11.00 цагт хуралдуулах тогтоол гаргалаа.

НИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 04-нд хуралдуулахаар төлөвлөж байсан МАН-аас 2012-2016 онд сонгогдсон УИХ-ын бүрэн эрхийг хугацаа дуусах хүртэл хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна. Өнөөдөр өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул НИТХ-ын анхдугаар хуралдааныг хуралдуулах саналыг МАН-ын бүлэг ирүүлсэн байна.

НИТХ-ын дарга Д.Баттулга НЗДТГ-ын ажлын албанаас шинээр сонгогдсон төлөөлөгчдөд хуралдааны товыг зарлахад хугацаа орох тул анхдугаар хуралдааныг маргааш 11.00 цагт эхлүүлэх санал гаргасныг Тэргүүлэгчдийн олонх дэмжлээ.

НИТХ-ын анхдугаар хуралдаан маргааш Хангарьд ордонд болж, НИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, НИТХ-ын даргыг сонгох, Тэргүүлэгчдийн тоог тогтоож, сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ