Хууль зүйн байнгын хорооны ирц хүрсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-05 10:59:43

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас товлогдсон ч гишүүдийн ирц дахин хүрсэнгүй. 

Тус байнгын хороо өчигдөр 16.00 цагт хуралдаж, АН-аас тус байнгын хороонд ирүүлсэн албан бичгийг хэлэлцсэн. Тодруулбал АН-аас ирүүлсэн албан бичигт төрийн албан тушаалыг худалдах магадлалтай тул хуулийн байгууллагын хяналтыг чангатгах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих тухай дурдсан байсан юм. 

Гэвч хуралдаан эхэлснээс 30 минутын дараа УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч буйг УИХ-ын гишүүн, бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, З.Энхболд, З.Баянсэлэнгэ, Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар, С.Бямбацогт нар байр сууриа илэрхийлсэн. Ингээд завсарлагын дараа эхлэх байсан ч ирц хүрээгүй учир өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. .

Н.Туяа

Холбоотой мэдээ