Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим байгуулав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-09-24 16:54:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Насан туршийн боловсролын төвд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхимыг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд энэхүү танхимыг байгуулжээ. 

Энэхүү танхим нь ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад зориулан мэдээлэл cургалт зохион байгуулж, хичээл сонголт, ажил мэргэжлийн онцлог, чиг үүрэг, үнэ цэн, ялгааг таниулан зөв сонголт хийхэд нь тусалж, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажээ.


Холбоотой мэдээ