УАШТ-ийг зохион байгуулахаар Хариуцлагын гэрээ байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-24 12:57:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Модон бөмбөгийн 2021 оны УАШТ-ийг Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын зөвшөөрлөөр Нийслэлийн спортын хороотой хамтран зохион байгуулахаар "Хариуцлагын гэрээ"-г пүрэв гарагт байгуулав.


Монголын модон бөмбөгийн холбооны удаа дараагийн хүсэлтийг үндэслэн, тэмцээн явуулах шийдвэр гаргасанд Нийслэлийн удирдлагад тус холбооноос талархаж байгаа аж.


Оролцох баг тамирчдын өмнөөс ММБХ гэрээ байгуулсан тул дасгалжуулагч, тамирчид, багийн удирдлагууд гэрээний заалтаа сайн уншин, хэрэгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг уриаллаа.



Мөн Гранд гольфийн холбоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Албан ёсны хуудас/- National Garden Park дахь талбайгаа нээж өгч байгаад баг тамирчдынхаа өмнөөс ММБХ-ны удирдлагаас талархал илэрхийлэв. Уг талбайг бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэхээр зэхэж байгаа аж.



Холбоотой мэдээ