Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 900 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгов

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-09-23 15:37:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 900 сая төгрөгийн өртөг бүхий оношилгоо, эмчилгээ, лабораторийн тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн Засаг дарга С.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар  Өрхийн эмч нарт нь гардуулан өглөө.

Нийт 17 нэр төрлийн 161 ширхэг тоног төхөөрөмжид 4D эхо аппарат, биохимийн анализатор, шээсний шинжилгээний анализотор, гематолог/цус/-ийн анализатор, зүрхний бичлэгийн аппарат/ЭКГ/-12 сувагтай, чихний дурангийн дижитал болон гэрлийн дижитал микроскоп, компьютер, өнгөт принтер зэрэг багтжээ. Ингэснээр өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа сайжирч, эрүүл мэндийн чанар хүртээмж нэмэгдэж байгаа юм.

Ташрамд дурдахад, энэ онд Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, барилга байгууламж, засвар үйлчилгээ хийсэн нь өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Цар тахлын энэ үед ч хөрөнгө оруулалтыг нэмж 5.1 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа ажээ. 

 




Холбоотой мэдээ