ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлжээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-22 14:04:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн эрхлэгчид нь АИ-92, АИ-95 шатахууны борлуулалтад хязгаарлалт хийж, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулах үйлдэл гаргаж байна. 


Энэ үйлдэл нь:

  • Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг, 
  • Хэрэглэгчийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйл, 
  • Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг, 
  • Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг тус тус зөрчигдөх бодит байдлыг үүсгэж байна.  


Иймд шатахуун борлуулахдаа хэрэглэгчийн зөвхөн өөрийн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж  байна гэж ШӨХТГ-аас цахим хуудсаараа мэдээллэсэн байна. 




Холбоотой мэдээ