Гурван суманд шүлхий өвчин бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-09-21 22:51:40
Хэнтий /МОНЦАМЭ/ Жаргалтхаан, Мөрөн, Баянмөнх суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд, газар хэлтэс, халдвартын мэргэжилтнүүдтэй уулзаж, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах асуудлаар хэлэлцлээ.
Шүлхий бүртгэгдсэн сумдын хот айлуудад орон нутгаас тархалтыг хумих, голомтыг тогтоох, дарах мэргэжлийн баг очин газар дээр нь ажиллаж байна. Харин сумдын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Хариу арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн аймгийн Засаг дарга энэ сарын 22-ны өглөө нийт сумдын удирдлагууд, багийн Засаг дарга нар, хэсгийн төлөөлөгч, хөдөө, аж ахуй, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй цахимаар хурал зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авна гэлээ.
Холбоотой мэдээ